Анхан шатны солонгос хэлний сургалтын хөтөлбөр
Нэг. Анхан шатны солонгос хэлний сургалт явуулах зорилго
Монгол Солонгос хоёр улсын хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоосноор хамтын найрамдалт харилцаа өргөжиж эдийн засаг, соёлын харилцаа шинэ шатанд гарч эхэлсэн билээ. Үүнээс үүдэн солонгос хэлийг сурч судлах сонирхолтой хүмүүсийн тоо ихэсч байгаа бөгөөд тэдгээр хүмүүсийн хэл сурах хүсэл сонирхол, тухайн хүний ойлгоцын хурд, оюуны чадварыг нь үнэлж дүгнэн түүнд нь тохирсон арга барилаар солонгос хэлний анхан шатны чанартай, цэгцтэй мэдлэгийг олгох нь эрхэм зорилго юм.
Хоёр. Сургалтын агуулга
Ø Солонгос хэлний цагаан толгойн үсгийг техникийн дагуу зөв бичиж сурна
Ø Харилцан яриаг эзэмших, сэдвийн хүрээнд хэрэглэгдэх үг хэллэгийг цээжлэх түүнийгээ ашиглан санаагаа илэрхийлэн ярих дасгал ажиллана
Ø Текст унших, шинэ үг хэллэг эзэмших, сэдвийг уншиж ойлгох, сэдэвтэй холбоотой асуултанд хариулах, товч агуулгыг ярих чадвар эзэмшинэ.
Ø Бичих дасгал ажиллах, тодорхой сэдвийн хүрээнд өөрийн санааг илэрхийлэн алдаагүй зохион бичих, хуулж бичих, цээжээр бичих дасгал ажиллана
Ø Хэл ярианы дасгал ажиллах, эхийг унших, дуу шүлэг, түргэн хэллэг сонсон дагаж дуудах дасгал ажиллах гэх мэт дадлага ажиллана.
Гурав. Суралцагчийн эзэмших мэдлэг чадвар
Уг хичээлийг үзсэнээр суралцагч солонгос хэлний хэлзүйн хувьд анхан шатны мэдлэг эзэмшихийн зэрэгцээ өдөр тутмын хялбар сэдвийн хүрээнд ярианы үндсэн хэлбэр, үг хэллэгийг ашиглан өөрийн санаа бодлыг зохих хэрэглээний хүрээнд илэрхийлэх, мөн анхан шатны түвшинд өдөр тутмын ойр зуурын өгүүлбэр текстийг уншиж ойлгох, асуултанд хариулах, асуулт тавих, мэдлэгийн хүрээнд зохион бичих, зохиох сэдэвтэй холбоотой үг хэллэгийг эзэмших, тэдгээрийг зөв бичиж зохистой хэрэглэж сурах чадвар эзэмшүүлнэ.Хичээлийн явцад солонгос хэлний дуудлага зүгшрэх, зөв цэвэр бичих, ярианы хөг аялгыг зөв дуудаж сурах дадлага эзэмшүүлнэ.
Дөрөв. Сургалтанд ашиглах ном, сурах бичгийн жагсаалт
ü Солонгос хэлний сурах бичиг – 1
ü Солонгос хэлний сурах бичиг – 2
ü Солонгос харилцан ярианы сурах бичиг – 1
ü 한국어 회회 초급
ü 말이 트이는 한국어 – 1
Дунд шатны солонгос хэлний сургалтын хөтөлбөр
Нэг. Дунд шатны солонгос хэлний сургалт явуулах зорилго
Монгол улсад солонгосын соёл урлаг, зан заншил, уламжлал дэлгэрч байгаагийн нөлөөгөөр солонгос хэл анхлан судалж буй хүмүүс цаашид мэдлэгээ ахиулан дунд шатны сургалтанд суух хүсэл сонирхол нэмэгдсээр байна. Иймд тэдгээр хүмүүсийн анхан шатны сургалтаар олж авсан мэдлэгийг нь бататгаж өгөхийн зэрэгцээ солонгос хэлний дүрмийг дэлгэрүүлэн илүү гүнзгий цогц мэдлэг олгох зорилготой.
Хоёр. Сургалтын агуулга
Ø Утсаар ярих, ямар нэгэн зүйлийг гуйх, санал болгох зэрэг өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг болон шуудан, банк зэрэг олон нийтийн газар хэрэглэгддэг үг хэллэг эзэмших
Ø 3000-3500үг хэрэглэн амьдралд ойр сэдвийн талаар ойлгож, утга зохиолын хэлний найруулгаар ярьж бичиж сурах
Ø Ярианы ба албан бичгийн найруулгын түвшинд үг хэллэгийг зөв хэрэглэж сурах
Ø Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд ( TOPIK ) бэлтгэх боломжтой болох
Ø Солонгос хэл дээр бичигдсэн ном хэвлэл уншиж түүнийхээ гол утга санааг товчлон бичиж чаддаг болох
Гурав. Суралцагчийн эзэмших мэдлэг чадвар
Суралцагч энэхүү дунд шатны сургалтаар шинэ үг хэллэг сурч үгсийн сангаа нэмэгдүүлэх, ярих, бичих, сонсох, унших чадвараа дээшлүүлэн аливаа сэдвийн хүрээнд цааш дэлгэрүүлэн ярих мөн ойлгох чадварыг эзэмших ба солонгос хэл дээр кино үзэж ойлгодог болох, хүнд үг хэллэг ороогүй текстийг солонгос хэлнээс монгол хэл рүү монгол хэлнээс солонгос хэл рүү чөлөөтэй орчуулах чадвар эзэмшинэ.
Дөрөв. Сургалтанд ашиглах ном, сурах бичгийн жагсаалт
ü Солонгос хэлний тулгуур сурах бичиг
ü Солонгос харилцан ярианы сурах бичиг – 2
ü Солонгос хэлний унших сурах бичиг
ü 한국학과 종급 독해
ü Солонгос харилцан ярианы сурах бичиг – 3
ü Солонгос – Монгол толь бичиг
ü Монгол – Солонгос толь бичиг
Дээд шатны солонгос хэлний сургалтын хөтөлбөр
Нэг.Дээд шатны солонгос хэлний сургалт явуулах зорилго
Монгол улсад солонгос улсын хөрөнгө оруулалттай байгууллагуудын тоо олширч байгаагийн хирээр тэдгээрт ажиллах боловсон хүчнүүд нь солонгос хэлний мэдлэгээ дээшлүүлэх хэрэгцээ шаардлага урган гарсаар байна. Мөн орчин үеийн залуус маань гадаадад боловсрол эзэмшихийг зорих болсон бөгөөд солонгос улс руу суралцахаар явах гэж буй хүмүүс солонгос хэлдээр хичээлээ сайн ойлгодог байх нь маш их дөхөмтэй байдаг учир тэдгээр хүмүүст солонгос хэлний дээд шатны мэдлэг олгох зорилготой.
Хоёр. Сургалтын агуулга
Ø Солонгос хэлээр зурагтын мэдээ, кино нэвтрүүлгүүдийг үзэж бүрэн дүүрэн ойлгодог болгох
Ø Ном сонин сэтгүүл уншиж товч утгыг нь төвөггүй ярьж уншиж бичих чавартай болгох
Ø Солонгос хэлний хүндэтгэлийн хэлбэрүүдийг бүрэн дүүрэн ашиглах чадвартай болгох
Ø Солонгос улсад амьдрахад санаа зовохооргүй бүрэн дүүрэн хэлний мэдлэг эзэмшүүлэх
Ø Монгол хэлнээс солонгос хэлрүү, солонгос хэлнээс монгол хэл рүү орчуулга хийх чадвар эзэмшүүлэх
Ø Солонгос хэлний хэлц үг болон өвөрмөц хэлцүүдийг мэддэг болох, монгол хэлрүү утгачлан орчуулж чаддаг болгох зорилготой.
Гурав. Суралцагчийн эзэмших мэдлэг чадвар
Анхан болон дунд шатанд үзэж судалсан мэдлэгийг бататгах бөгөөд солонгос хэлийг илүү дээд түвшинд судлан үгсийн сангаа нэмэгдүүлэн аль болох олон үгийг хэрэглээндээ ашиглан хөдөлгөөнд оруулж чаддаг болгох ба суралцагчийн ярих, бичих, сонсох, унших чадварыг эрс сайжруулан бүх төрлийн мэдээллийн эх сурвалжуудаас сологос хэлээр мэдээллийг чөлөөтэй олж авч чаддаг болгох зорилготой. Мөн солонгос улсын их дээд сургуульд суралцахаар зорих гэж буй хүмүүст солонгос хэлдээр их сургуулийн багшийн лекцийг сонсон төвөггүй ойлгож, мөн тэмдэглэл хөтлөх чадвар эзэмшинэ.
Дөрөв. Сургалтанд ашиглах ном, сурах бичгийн жагсаалт
ü Солонгос харилцан ярианы сурах бичиг – 4
ü Солонгос – Монгол толь бичиг
ü Монгол – Солонгос толь бичиг
ü Pathfinder in Korean -1
ü Pathfinder in Korean – 2